• Oct 10, 2020

Алсын гэгээ 10.10. 2019 оноос жил бүрийн 10 сарын 10 буюу Дэлхийн Харааны Өдрийг тохиолдуулан “Алсын Гэгээ 10.10” өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт 12,000 орчим харааны бэрхшээлтэй иргэд байдгаас 3,500 орчим нь Улаанбаатар хотод оршин суудаг. Эдгээр иргэдийн тусгай хэрэгцээнд чиглэсэн үйл ажиллагаа манай хотод тогтмол зохион байгуулагддаггүй тул жижигхэн цучил үүсгэх зорилгоор бид энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Ард түмний 03. Нийгмийн хариуцлага хайртай яруу найрагчид, дуучид эл өдөр цуглан зочдод маань уран бүтээлийн дээжээсээ хүргэдэг. 2019, 2020 оны “Алсын Гэгээ 10.10” өдөрлөгөө Монголын Хараагүйчүүдийн Холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуультай хамтран зохион байгуулж, нийтдээ 2000 орчим хүнийг хамруулсан. Харин 2021 онд “Ковид 19”-н тухай хууль, журмын улмаас үйл ажиллагаа зохион байгуулаагүй.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Аюуд Таувэр, 16-р давхар

info@wplus.world